Hello! My name is Erdene. I was born and raised in Mongolia. Currently, I reside in Singapore working as art director. This blog is for sharing my thoughts and also some personal works.
“I am going to make everything around me beautiful - that will be my life.” - Elsie De Wolfe

  • Modern girls

    3-girls-modern

    Remake of one of my favourite illustration from socialist times of Mongolia. Original is by Zuraach Urjinee.

    July 24, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Зар сурталчилгааны агентлагын талаар

    Би сургуулиа төгссөнөөс хойш JWT, Publicis, Ogilvy & Mather гэх мэт дан advertising agency буюу зар сурталчилгааны агентлагуудад ажиллаж байсан. Эдгээр компаниудаас Сингапур болон Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд нь Сингапур дах Ogilvy ордог.  Миний хамгийн удаан ажилласан газар Ogilvy компани учраас үүн дээр жишээ авч зар сурталчилгааны агентлаг ер нь ямар бүтэцтэй, яаж ажилладгийг нь тайлбарлахаар шийдлээ. Монголд зар сурталчилгаа маш өөр байдлаар бүтдэг юм шиг санагддаг учраас бас сонирхолтой байх болов уу гэж бодон толилуулж байна.

    Миний мэргэжлийг art director гэх ба орчуулбал уран сайхны удирдаач юмуу зургийн дарга гэсэн утгатай. Энэ нь Крейтив хэлтэстээ хамаарагдана. Шаардагдах зарим ур чадвар нь график дизайнертай адил боловч маш олон ялгаатай. Надтай байнга хамтарч ажиллах хүнийг copywriter буюу утгаар нь орчуулбал урнаар үг бичигч/зохиогч болно. Copywriter нь яг л зохиолч шиг л шүлэг, дууны үг, зохиол бичих, юманд нэр өгөх чадвартай, бичиж байгаа хэлэндээ маш сайн байх ёстой. Ихэвчлэн copywriter, art director хоёр нь нэг баг болон хамтарч ажиллана. Зарим хүмүүс бүр 10-20 жил хамтарч ажилласан байдаг.

    office_shiree

    (оффис болон уулзалтын ширээ)

    Нэг агентлагт хэд хэдэн ийм баг байж болно. Бидний дээр Creative Director, Executive Creative Director (бүтээлч захирал), Chief Creative Officer гэх мэт хүмүүс байна. Chief Creative Officer нь бид бүгдийн босс ба Крейтив хэлтэсээ удирдаж явна (маш өндөр цалинтай.) Крейтив хэлтэс дотор бас олон жижиг хэлтэс байж болно. Үүнийгээ яаж зохион байгуулахыг CCO (Chief Creative Officer) шийддэг ба зарим зүйлээ Creative Director юмуу Executive Creative Director-т даатгаж өгдөг. Жишээ нь Ogilvy-д зөвхөн гоо сайхны компанитай ажилладаг гоо сайхны хэлтэс ч байдаг. Крейтив хэлтэс нь дан бүтээлч хүмүүсээс бүрддэг гэхдээ бидний дунд хоёр гурван бүтээлч биш traffic гэдэг хүмүүс бас байна. Бараг замын цагдаа шиг ажлын ачааллыг зөвөөр хуваарилах үүрэгтэй. Энэ traffic болон бидний дарга CCO-гоор дамжиж бидэнд brief буюу хийх ажлын товч тайлбар ирнэ. Brief нь маш сайн бичигдсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг ба олон удаа буцааж аль эсвэл авахгүй ч байж болно. Brief бичих хүмүүсийг planners буюу төлөвлөгч гэх ба эд маш их судалгаа хийж brief ээ бичдэг. Planner-аас гадна suits гэж хүмүүс байна. Эд бидний үйлчлүүлэгч байгууллагуудтай харьцах, бидний хийсэн бүтээлийг үйлчлүүлэгчид “зарах” үүрэгтэй. Дээр үед энэ хүмүүс костюм пиджак өмсөж үйлчлүүлэгчидтэй уулздаг байсан учир suits гэж дуудах болсон (Mad Men дээр гардаг). Suits үйлчлүүлэгчээ хариуцах учир крейтив хэлтэсийнхэн үйлчлүүлэгчтэй огт харьцах шаардлагагүй.

    zurag_avalt

    (зарим зураг авалтын үеэр)

    Бид (art director, copywriter) Ажлын тайлбар brief ээ авахдаа planner болон suits-тэй хурал, хэлэлцүүлэг маягийн юм хийнэ. Үүн дээр тэд ажил төслөө тайлбарлаж, бид маш олон асуулт асууна. Амжилттай болсоны дараа copywriter бид хоёр ажилдаа орж эхлэнэ. Эхний нэг, хоёр өдрийг зөвхөн шинэлэг санаа олоход зарцуулдаг. Компютераас холдож хоорондоо ярилцаж асуудлаа олон талаас нь харж орж ирсэн санаа болгоноо бичиж зурж авна. Үүний дараа бэлэн гэж үзвэл copywriter бүх санаагаа нэг нэг хуудсан дээр ойлгомжтой бичиж, би мөн ойлгоход илүү хялбар болгохоор зураг зурах, зураг хайж олох, фотошопдох гэх мэтийг хийнэ. Тэгээд бид CCO дээрээ орж санаануудаа тайлбарлана. CCO нэмж хасах, өөрчлөх аль эсвэл бүгд таалагдахгүй ч байж болно. CCO-г зөвшөөрсны  дараа бид suits санаануудаа тайлбарлана. Suits цааш нь үйлчлүүлэгч байгууллагууд тайлбарлах үүрэгтэй. Заримдаа бид хамт явж санаануудаа тайлбарлана. Үйлчлүүлэгч зөвшөөрсны  дараа бид гүйцэтгэх ажилдаа орж эхлэнэ. Гүйцэтгэлийн үед зурагчин, зураач, анимешн студи, барималчин, дизайнер, инженер гэх мэт хүмүүстэй холбогдож эхлэнэ. Ер нь бүтээл нь юу ч байж болно: тв-ийн нэвтрүүлэг, тоглоом, вэбсайт, бүтээгдхүүн гэх мэт. Үүнийг продакшны хэлтэс хариуцдаг. Copywriter бид хоёр хамтарч ажиллахад тохирно гэсэн хүмүүсийн жагсаалтыг продакшн хэлтэс рүү явуулж тэд эдгээр хүмүүстэй холбогдож аль нь завтай, үйлчлүүлэгчийн төсөвт таарах үнэтэйг нь сонгож гэрээ хийдэг. Art director харагдах үзэмжийг бүхэлд нь хариуцаж гүйцэтгэх хүмүүсээ удирдаж ажилладаг. Хэрэв сонин хэвлэл эсвэл биллбордын сурталчилгаа бол бас өөр нэг хэлтэсээр дамжиж гарна. Тэд final art буюу яг хэвлэхэд бэлэн болгох үүрэгтэй. Ихэвчлэн олон янзын байдлаар хэвлэх учир миний нэгийг хийснийг тэд дууриаж олон янзын хэмжээтэй болгоно. Үүний дараа би очиж шалгах үүрэгтэй. Алдаа гарвал миний буруу болох учир. Copywriter харин үг үсгэнд нь дүрмийн алдаа байна уу гэж шалгана.

    Ингээд бүтээл бэлэн болно.

    Үүнээс гадна бас өөр олон хэлтэсүүд байдаг: Зөвхөн брендинг, лого, packaging хийдэг хэлтэс, PR хэлтэс, эм тариа сурталчилах хориотой учир зөвхөн түүнд зориулсан хэлтэс, social буюу фейсбүүк, твиттэр гэх мэтээр сурталчилгаа хийдэг хэлтэс гэх мэт.

    Харин Монголд ямар бүтэцтэй байна? Хуваалцаарай :)

    July 1, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • У үсэг

    У үсэг

    Бид Монгол Агуулгын 35 үсэг төсөлд зориулж хийсэн У үсэг.

    The letter "У" that I did for 35 letters project of Bid Mongol Aguulga.

    June 18, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Shoes Shoes Shoes

    shoes

    iPad дээрээ баахан гуталнууд зурсан нь.

    Drawing shoes on iPad is FUN.

    Besides that, today my russian friend, Margo who I met in Paris did an interview with me after she looked at my works. I'm liking the russian version of my name: Эрден :)

    June 15, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Summer is here!

    zun

    'though I'm living in part of the world where it's always summer, I look forward to "official" summer time. That's when I go back to Mongolia. I try to go back on summer because 1. everyone has holiday 2. weather is perfect. We do a lot of road trips to the countryside. Smell of fresh grass and absolute quietness... Honestly, I can't wait... :)

    Хэдийгээр би байнга зун байдаг газар амьдарч байгаач Монголын зуныг тэсэн ядан хүлээдэг. Гэр бүлээрээ хөдөө явж хотын дуу чимээнээс холдох сайхан шүү.

    June 4, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • I love Mongolia

    huduu

    June 2, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Hungry bear

    Hungry bear

    When I was student I was approached by a person to draw children's book illustration... for free... I was naive back then. Luckily I did not continue it due to school assignments :)

    Дээр үед зурсан ийм зураг оллоо. Нэг хүн намайг үнэгүйгээр хүүхдийн номын зураг зуруулах гэж байж билээ. Тэр үед гэнэн байсан болохоох ОК гээл шууд зурж эхэлсэн. Азаар хичээл ихтэй болоод үргэлжлүүлж зураагүй.

    May 31, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • In love

    render-000012.jpg 69b86e0b.png
    May 27, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Do more works like this

    eej_120314_t

    I've been struggling with sort of style I should pursue. When I look at my works, it looks not consistent. They say it's not something you can decide, it comes as you do more. But I think, at some point you make consious decision. I thought I could do something more graphic, decorative. GO GO!

    Ээжийхээ төрсөн өдрөөр ийм юм хийж байв. Ер нь иймэрхүү стилээр илүү хийх сонирхолтой байгаа.

    May 25, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Big Skirts

    Being in Singapore, it's always summer and hot. Once I used to put on big skirts almost everyday. They are airy - nice for hot weather, easy to put on, casual and comfortable. You can combine it with high heels to not too look sloppy.

    Follow my blog with Bloglovin
    May 21, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Girly girl

    IMG_7485.jpg

    I have to admit that I like dresses, flowers and pinks, reds and violets... in fact all colours! Like summer flower field.

    Is it really bad to like more feminine things and be kind of girly? 

    May 20, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Manish Arora

    May 15, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Profile, front, back and a bag

    I'm following a book for learning to fashion-illustrate. It had some assignments on drawing pose from back, front and profile view. And then, I added little story around it. Hope you enjoy :)

    Загвар номон дох ард, урд, хажуу талаас нь харж зурах даалгавар дээр нь хувцас болон орчин нэмээд ийм боллоо. :)

    May 8, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Autumn

    Thanks to instagrammer dame_classique, I got 1000 over likes on my simple drawing. I know it may not be so big deal but it just makes me really happy. That is probably more likes than all likes on all my drawings I ever posted on instagram combined. Nothing is more encouraging than people liking your work. So I'm thinking to do a few more illustration based on the same style.

    Инстаграммэр dame_classique-ын ачаар нэг зурган дээрээ 1000 гаран лайк авлаа. Өмнө нь тавьж байсан бүх зурсан зурган дээрээ авсан бүх лайкуудыг нийлүүлсэн ч тийм их болохгүй байх, хэхэ. Ер нь хийсэн бүхнээ интернэтэд тавьж бусадтай хуваалцаж байвал юу ч тохиолдож магадгүй. Ийм стилээр дахиад нэг хэдэн зураг зурнаа.

    May 7, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
  • Little warm up

    It’s been over 3 years since I sat down and properly drew. So little warm up was necessary once deciding to go on this exciting adventure to draw and design constantly :) Also, drawing fashion figure is quite different from figure drawing. But if you are good at figure drawing, it's not so difficult to pick up.

    This blog will help me to push myself to produce work often and I hope people find it useful / fun too.

    Ажил ихтэй явсаар зураг зуралгүйгээр гурван жил гаран болжээ. Дахиж зурж эхлэх гээд бага зэрэг бие халаалт хийлээ. Энэ блог дээрээ хийсэн бүтээлээ байнга тавьж байх болно. Блог маань намайг байнга юм хийж байхыг сануулахаас гадна хүмүүст ч бас хэрэг болно байх гэж найдаж байна.

    April 30, 2014 by Erdenechimeg Bat-Erdene
1